Skip to content

Latest commit

 

History

History
186 lines (163 loc) · 8.93 KB

howto-install-erlang

File metadata and controls

186 lines (163 loc) · 8.93 KB

Эрланг суулгах заавар

#-*- mode: org; mode:visual-line; mode:org-indent -*-

Санал болгосон суулгах арга барил

Дараах сангийн зохицуулалтаар суулгавал зохилтой. current гэдэг нь releases дотор байгаа хамгийн сүүлийн үеийн хувилбар луу software холбоос хийсэн байвал зохино (ln -s releases/RXXX current).

~/erlang
  -- current -> releases/R14A
  -- releases
     -- R13B01
     -- R14A
  -- site
     -- mochiweb-0.5
     -- ...
  -- setup_bash
  -- setup_tcsh

setup_bash файлыг системийнхээ ачаалагддаг бүрхүүлд зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь ~/.bash_profile дотроо “. ~/erlang/setup.sh” гэж оруулах (урдаа цэгэн тушаал буйг анзаарна уу). setup_bash нь бааш бүрхүүлд зориулсан бөгөөд дараах хэлбэртэй байж болно:

export ERL_ROOT=$HOME/erlang/current
export ERL_LIBS=$HOME/erlang/site
unset MANPATH
export MANPATH=$ERL_ROOT/lib/erlang/man:$(manpath)
export PATH=$ERL_ROOT/bin:$PATH

setup_tcsh файл нь tcsh бүрхүүлтэй хүнд зориулсан бөгөөд ~/.tcsh файлдаа дараах оруулгыг оруулж өгснөөр уг файлыг дуудна.

# erlang configuration. Check owner and read flag and then import!
set ERLSETUP = ~/erlang/setup_tcsh
if ( -o $ERLSETUP && -r $ERLSETUP ) then
  source $ERLSETUP
endif

setup_tcsh файл дараах хэлбэртэй байх болно.

setenv ERL_ROOT $HOME/erlang/current
setenv ERL_LIBS $HOME/erlang/site
unsetenv MANPATH
set MANPATH=`manpath`
setenv MANPATH ${MANPATH}:$ERL_ROOT/lib/erlang/man
set path=($path $ERL_ROOT/bin)

Суулгахаас өмнө

Сонгомол арга

үбүнтү машин дээр дараах багцууд суусан байх хэрэгтэй (sudo apt-get install ....): build-essential libncurses-dev m4 libssl-dev subversion autoconf automake libgd-dev

xsltproc fop

Үбүнтү дээрх өөр шинэ арга

Дараах хоёр тушаалаар эх кодыг нь татаж авахаасаа өмнө шаардлагатай бүх багцыг суулгаж болно.

sudo apt-get build-dep erlang
sudo apt-get install java-gcj-compat java-gcj-compat-dev fop

Татаж авах

http://www.erlang.org/download.html хаягаас хамгийн сүүлийн хувилбараас source гэсэн баганад буй эх кодыг нь татаж авна. ( otp_src_RXXXXX.tar.gz )

Задлах

tar xvfz otp_src_R1XXX.tar.gz

Тохируулах

тохируулж болох нэмэлт өгөгдлүүдийг ./configure –help гэж харна уу

  cd otp_src_R1XXX
  Стандарт сан дотор суулгахаар бол ( /usr/local/{bin,lib/erlang,man/man1} гэсэн сангуудад файлууд хуулагдана )
./configure

хэрэв өөрийн тусгай санд суулгахаар бол ( жишээ нь санал болгосон хэлбэрээр суулгахаар бол )
./configure --prefix=~/erlang/releases/R1XXX

хэрэв олон процесортой бол
./configure --enable-smp-support

Хөрвүүлэх болон суулгах

make

хөрвөж дууссаны дараа суулгахдаа

make install   ( хэрэв стандарт санд дотор суулгах гэж байгаа бол рүүт эрхээр гүйцэтгэх хэрэгтэй байж магадгүй )

Бичиг баримтуудыг нь суулгах

Татаж авах хаягнаас html, man pages гэсэн хоёр баганаас тус бүрд нь татаж авна. ( otp_doc_html_XXXX.tar.gz otp_doc_man_XXXX.tar.gz )

Задлах

хэрэв стандарт сан дотор суулгасан бол: ( рүүт эрх шаардлагатай )

tar xvfz opt_doc_html_XXXX.tar.gz -C /usr/local/lib/erlang/
tar xvfz opt_doc_man_XXXX.tar.gz -C /usr/local/lib/erlang/

Хэрэв өөрийн гэсэн санд суулгасан бол: ( дээрх жишээний санг авч үзье )

tar xvfz opt_doc_html_XXXX.tar.gz -C ~/erlang/releases/R1XXX/lib/erlang
tar xvfz opt_doc_man_XXXX.tar.gz -C ~/erlang/releases/R1XXX/lib/erlang

Суулгаснаа шалгах

erl --version

Бичиг баримт суусныг шалгах

erl -man os

Өөр нэмэлт багц суулгах

~/.erlang файл дотор байгаа тушаалыг эрланг эхлэх үедээ гүйцэтгэдэг. Тийм болохоор шинээр суулгая гэсэн багцаа дараах маягаар суулгаж болно:

code:add_path("/home/nagi/myerl_libs/ibrowse-1.6.1/ebin").

Нэгтгээд товчилсон заавар ( үбүнтү )

  • Өмнө суусан байгаа эрланг байвал устгах ( анх удаа энэ заавраар суулгаж байгаа бол! ) sudo aptitude search erlang тушаалын гаралтанд буй бүх багц урдаа i тэмдэггүй байх ёстой. Хэрэв тийм бол устгана. Жишээ нь: sudo apt-get -f install erlang-base apt-get remove –purge erlang-base эцсийн үр дүн erl тушаал танигдахгүй байх ёстой. Хэрэв анх удаагаа энэ заавраар суулгаж байгаа бол erl ийн зам нь өөрийн тохируулсан зам байвал болно!
  • Эрланг татаж авах ( жишээ нь $HOME/sources/ дотор )
  • Санал болгосон сангийн дэд бүтэц бэлдэх ( анх удаа энэ заавраар суулгаж байгаа бол! ) mkdir -p $HOME/erlang/releases mkdir -p $HOME/erlang/site touch ~/erlang/setup_bash ~/erlang/setup_bash файл дотроо дээр буй оруулгаас хуулж тавих
  • Хөрвүүлгэнд шаардлагатай файлуудыг суулгах ( анх удаа энэ заавраар суулгаж байгаа бол! ) sudo apt-get build-dep erlang sudo apt-get install java-gcj-compat java-gcj-compat-dev sudo apt-get install fop
  • Татаж авсан эрлангаа задлах жишээ нь: cd $HOME/sources && tar xvfz otp_src_R1XXX.tar.gz
  • Тохируулах R1XXX ийн оронд татаж авсан хувилбарынхаа дугаарыг бичээрэй (R13B04 гэх мэт) МАК машин дээр ssl /opt дотор суудаг тул ssl тэй суулгамаар бол –with-ssl=/opt/local гэж зааж өгнө. ./configure –prefix=$HOME/erlang/releases/R1XXXX
  • Хөрвүүлэх make Хэрэв хөрвүүлэх үед жааватай холбогдолтой алдаа гарвал өмнөх тохиргоог –without-javac сонголттой хийх хэрэгтэй
  • Суулгах make install
  • Суулгаснаа шалгах $HOME/erlang/releases/R1XXXX/bin/erl гэж ажиллаж байвал суугдсан байна гэсэн үг
  • Software Link үүсгэх cd $HOME/erlang ln -s $HOME/erlang/releases/R1XXXX current өмнөх тушаал дээр анхаарах зүйл: R1ХХХ ийн ард / тэмдэггүй . ТАБ дарж гүйцээх үед ардаа / тэмдэг авдаг тул арилгах хэрэгтэй! хэрэв анх удаа биш өөр эрланг хувилбар суулгасан бол эхлээд current ийг устгаад шинээр суулгасан хувилбар луугаа холбож үүсгэнэ.
  • $HOME/.bash_profile дотроо дараах оруулгыг оруулна source $HOME/erlang/setup_bash
  • Сууснаа дахин шалгах шинэ тэрминал нээгээд erl гэхэд ажиллаж байвал суугдлаа гэсэн үг. which erl гээд замыг нь бас харж болно.
  • doc ба man гэсэн бичиг баримтуудыг нь татаж авах
  • татаж авсан бичиг баримтаа $HOME/erlang/releases/R1XXX/lib/erlang дотор задлах tar xvfz otp_doc_xxxx.tar.gz -C $HOME/erlang/releases/R1XXX/lib/erlang tar xvfz otp_man_xxxx.tar.gz -C $HOME/erlang/releases/R1XXX/lib/erlang
  • бичиг баримт суусныг шалгах erl -man lists